Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 28-ны өдөр болно. Энэ удаагийн сонгуульд таван хүн нэрээ дэвшүүлж, материалаа илгээсэн.
Тэгвэл хөлбөмбөгийн нийт тамирчдыг төлөөлдөг Хөлбөмбөгийн тамирчдын холбоо удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль хууль бус болох гэж байгааг эсэргүүцэж, байр сууриа илэрхийлсэн.
Тэгвэл өчигдөр Монголын хөлбөмбөгийн дээд лигийн удирдах зөвлөлөөс дээд лиг болон нэгдүгээр лигийн тоглолтуудыг зохион байгуулахгүй гэдгээ мэдэгдэв. Тэд тамирчдын холбооны байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлээд байна.
