Х.Нямбаатар: “Хүннү” хотын дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны магистрал шугамын ажлыг хийж дууссан


Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар “Хүннү хот””-ын талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Хүннү хот”-ын дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны магистрал шугамын ажил хийгдээд дууссан. Улсын комисс ажиллаж байгаа. Цэвэрлэх байгууламжийн тендер зарласан. Энэ намар багтаж газрын гүний дулааны өрөмдлөгийн ажлыг эхлэхээр төлөвлөж буй. Энэ ажил амжилттай болбол дулааны асуудлаа орчин үеийн эко байдлаар “Хүннү” хот дээр шийдэхээр төлөвлөж байна. Замын зургийн ажил энэ жил дуусна.

2026, 2027 онд “Хүннү” хотын авто замыг барьж дууссанаар бэлэн зам, инженерийн шугам сүлжээтэй газруудыг ААН-үүдэд төсөл сонгон шалгаруулалтаар өгнө. Энэ хот нь Улаанбаатар хотын хамгийн том суурьшил тэлэх шинэ суурьшлын бүс гэж ойлгож болно. Тухайн хотын дулааныг газрын гүний дулаанаар, цахилгаан эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр шийднэ” гэлээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *