Эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг хэрхэн хөнгөлдөг талаар ЭМЯ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий гарын дарга С.Энхболд:
-Жил бүр ЭМДС-гийн 0.7 хувийг хөнгөлөлтэй эмэнд зарцуулдаг. Энэ жил ЭМДЕГ 2.5 их наядын 135 тэрбумыг нь хөнгөлөлттэй эмэнд зарцуулахаар УИХ баталсан. ЭМДЕГ-тай гэрээ хийсэн 1500 орчим эмийн сангаар дамжуулан, хөнгөлөлтэй эмийг олгодог. ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлөөр Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон, Монгол Улсад бүртгэсэн, жороор олгодог эмийн үнийг хөнгөлдөг.
Хөнгөлөх хувь хэмжээг ЭМДЕГ тогтоодог. Уналт таталтын эсрэг эмийг 18 хүртэлх насны хүүхдэд 100 хувь үнэгүй олгодог. 590-ээд эмийн үнийг 30, 50, 70 хувь хямдруулж олгодог. Үүнээс 138 тэрбум төгрөгт багтааж, эмийн сангаар хөнгөлөлттэй эм иргэдэд олгож байна. Монголд аль өвчин тэргүүлж байна. Түүнд ямар эм хэрэглэж байна. Түүнийг Хүний эмийн жагсаалтад бүртгэж, ЭМДС-гаас үнийг нь хөнгөлдөг.
ЭМДС-гаас өнөөдрийн байдлаар 2 удаагийн санхүүжилтээр 1.6 тэрбум төгрөг гаргасан. 2024 оны 12-р сард 1.2 тэрбум, 2025 оны 4 сарын эхээр үлдэгдэл төсөв гарсан.
Эм эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын тухай хууль 2024 оны 6-р сард батлагдсан. Үүний дагуу журмыг шинэчлэн батлах ёстой. Одоогоор уг журмыг шинэчлээгүй байна. Тиймээс ЗГ-ын 2024 оны 42-р журмаар зохицуулж байна. Энэ журмын 4 дэх заалтаар ЭМЯ тусгай сан үүсгэж, уг санд санхүүжилтийн эх үүсвэрийг төвлөрүүлж, цааш шилжүүлэхээр тусгасан. Энэ журмын дагуу ЭМДС-гаас эмийн үнийг гаргасан.
One response to “С.Энхболд: Эмийн үнийг хөнгөлөхөд 1.6 тэрбум төгрөг зарцуулаад байна”
Эрүүл мэндийн даатгалын сангаа чөлөөт өрсөлдөөн бий болгож хөгжүүлээ. Эм хөнгөлдөг тогтолцоогоо бүр шинэчил, үнийг зах зээл тогтоодог. Төлсөн шимтгэлийнхээ хэмжээгээр даатгалын тохиолдол үүсэхэд эрхээ эдлэх эсэхээ даатгуулагч нь шийддэг үндсэн зарчим руу нь оруулаа. Наад сан чинь буяны сан биш. Эмийн үнээ хөнгөлүүлэхүү байх уу, эмнэлэг сувилалдаа хэвтэх үү гэдгээ иргэн нь шийдэг. Бараа, үйлчилгээний үнэ өдөр бүр өөрчлөгдөж байхад танайх тааз үнэ, үнэлгээгээ 2 жилд нэг шинэчлэх юм. Өөрсдөд чинь бас төвөгтэй байдаггүй юм уу?