Өмнөговь аймгийнхан өнөөдөр бүх нийтээрээ мод тарилаа. 62 байгууллагын ажиллагсад Ногоон хэрмийн 12-р га талбайд нийт 20.000 суулгац суулгав. ”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тус аймгийн иргэн бүр 9, байгууллага бүр 90 мод тарих үүрэг хүлээжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд жил бүр бүх нийтээр мод тарьдаг уламжлалтай. Жил бүрийн хавар 4-р сарын 15-наас 5-р сарын 15-ны хооронд мод тарихад тохиромжтой гэж судлаачид зөвлөдөг.
