1 эх үүсвэрээс 4 эм худалдаж авахад 23.5 тэрбум төгрөг хэмнэх боломжтой


Засгийн газраас баталсан журмын дагуу эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, зонхилон тохиолддог өвчний эмчилгээнд зориулсан эмийн үнийг тогтворжуулах бодлогын хүрээнд ЭМЯ өвчтөнүүдийг 1 эх үүсвэрийн эмээр хангаж эхэлсэн. Одоогоор “Dongkoo Bio & Pharm үйлдвэрээс 5, CKD үйлдвэрээс 4,” Hanmi pharm” үйлдвэрээс 5, “Hanlim pharm” үйлдвэрээс 4, нийт 18 төрлийн эм БНСУ-аас оруулж ирэхээр ЭМЯ хэлцэл хийжээ. “Yuhan corporation”, “Hanmi pharm”, “Korea United Pharm” зэрэг үйлдвэрээс 20 гаруй нэр төрлийн хавдрын хими эмчилгээний тариа авахаар үнийн хэлцэл хийж байна. Үүнээс эхний ээлжинд “Korea United Pharm” үйлдвэрийн 5 нэрийн хими эмчилгээний тариа импортлон, энэ оны 4 дүгээр сараас эхлэн Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээнд нэвтрүүлээд байна.

Энэ талаар ЭМЯ өнөөдөр сэтгүүлчдэд нэгдсэн мэдээлэл өглөө. ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэлтсийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч Л.Намхайноров:

-Монгол Улсын холбогдох төрийн байгууллагуудаар дамжуулан БНСУ-ын Эм, биобэлдмэл үйлвэрлэгчдийн холбоо (КРВМА Korea Pharmaceutical and Bio-Pharma Manufacturers Assosiation)-той хамтарч ажилласан. БНСУ-ын Эм үйлдвэрлэгчдийн холбоо нь манай улстай хамтран ажиллах хүсэл сонирхолтой эм үйлдвэрлэгчидтэй уулзалт зохион байгуулж, манай улсад нийлүүлэх эмийн үнийн хэлцэл хийсэн. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай гадаад улсын үйлдвэрлэгчээс нэг эх үүсвэрийн аргаар тус 4 эмийг худалдан авахад 23.5 тэрбум төгрөг хэмнэх боломжтой.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *