Хойд бүсийн анхдугаар хуралдаан Булган аймагт болж өндөрлөлөө. Уг хуралдаанд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, зарим тогтоол шийдвэрүүдийг гаргалаа.
Тодруулбал Хөвсгөл аймгийн Мөрөн хотод байрлах “Шинэ Мөрөн” худалдааны төв галд өртөж, уг төвд үйл ажиллагаа явуулж байсан 270 иргэн эд хөрөнгөөрөө хохирсон. Тэгвэл тус төвийн үйл ажиллагааг жигдэртэл Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 5,2 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ.
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар: “Шинэ Мөрөн” худалдааны төвөөс хохирсон иргэдийг 10 дугаар сарын 01 гэхэд ажлын байртай болгоно
Тэгвэл хойд бүсийн хуралдаанд оролцсон Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар “Хувийн хэвшилтэй хамтраад 10 дугаар сарын 01 гэхэд 270 хүнийг ажлын байраар хангахаар ажиллаж байна”.
“Шинэ Мөрөн” худалдааны үйлчилгээний төв 100% орон нутгийн өмчит компани. Золгүй явдлаар худалдааны төв шатсан. Энд үйл ажиллагаа явуулж байсан 264 түрээслэгч бий. Эдгээр хүмүүсээс судалгаа авахад 154 хүн ажлын байртай болъё, 110 хүн хохирлоо барагдуулъя гэсэн саналаа өгсөн” гэсэн юм.