Хойд бүсийн анхдугаар хуралдаан өнөөдөр Булган аймагт болж өндөрлөлөө. Уг хуралдаанаар хэлэлцсэн гол асуудлуудын нэг нь Эрдэнэт аймагт байгуулах “Зэс боловсруулах үйлдвэр” байлаа.
Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан дараах мэдээллийг өгөв.
Ц.Туваан: Засгийн газрын 14 мега төслөөс хамгийн хурдан хэрэгжих боломжтой төсөл нь “Зэс боловсруулах үйлдвэр” барих төсөл.
Эрдэнэт үйлдвэрээс гарч байгаа 600 гаруй мянган тонн, 23 хувийн агуулгатай зэсийг хайлуулж үйлдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл гаргаж ирсэн катодын зэсээр усны хоолой, зэс утас, зэсэн бүтээгдэхүүн, гоёл чимэглэл, зэсийн нунтаг хүртэл хийж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
Катодын зэснээс бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь эдийн засгийн үр өгөөжийг 6-7 дахин нэмэгдүүлдэг.
800 сая төгрөгөөс 1 тэрбум америк долларын өртөгтэй гадны хөрөнгө оруулалтаар бүтэх уг үйлдвэрийг гурван жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй буй” гэлээ.
“Зэс боловсруулах үйлдвэр” барих хүрээнд одоогийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 48 мВт-аар өргөтгөжээ. Тус үйлдвэр ашиглалтад орсноор 124.1 мянган катодын зэс боловсруулна гэж тооцоод байгаа аж.