Богд уулын түймэрт 56 га талбай өртжээ


Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан ууланд өчигдөр /2025.04.28/ гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 56 га талбай өртөөд байна. Түймрийн голомтод онцгой байдлын байгууллага, Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Ус сувгийн удирдах газрын нийт 134 хүн, 30 машинтайгаар ажиллаж /2025.04.28/ 23:10 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *