Хөлбөмбөгчид шударга бус сонгуулийг эсэргүүцэж, лигийн тоглолтод оролцохгүй гэдгээ мэдэгдсээр байна


МХБХ-ны ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 28-ны өдөр болж, олонхын саналаар УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар сонгогдсон. Энэ сонгуулийг шударга бус болсон хэмээн хөлбөмбөгчид эсэргүүцэж, мөнгөтэй хүн нь бусдын саналыг худалдаж авлаа гэдэг байр суурь илэрхийлсэн юм. Энэ ч утгаараа 5-10 сая төгрөгөөр хүмүүсийн саналыг худалдаж авсан асуудал яригдав.

Тэгвэл хөл бөмбөгийн тамирчид шударга бус сонгуулийг эсэргүүцэж, шинэ ерөнхийлөгч Ц.Анандбазар Хөл бөмбөгийн холбоонд байгаа цагт уг холбооноос зохион байгуулсан тэмцээн уралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсээр байна. Тухайлбал: Монголын үндэсний шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч Н.Наранболд, Монгол Улсын шигшээ баг болон “СП Фалконс” клубийн багийн ахлагч М.Төгөлдөр, “Western FC Women” клубийн тамирчин Б.Ариунжаргал, Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тоглогч А.Алтантуяа, “Эрхэс” клубийн ахлах дасгалжуулагч М.Галмөнх зэрэг олон тамирчин хөл бөмбөг тоглохгүй гэдгээ мэдэгджээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *