“Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн харьяат болон шилжин ирж суурьшсан иргэддээ хөнгөлөлттэй үнээр хот хооронд зорчих үйлчилгээ үзүүлэх агаарын тээврийн “Геосан” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Гэрээний хүрээнд доорх үнийн тарифаар иргэдэд үйлчилгээ үзүүлнэ.
- Өндөр настан 99.000₮
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 99.000₮
- Өвчтөн 99.000₮
- Хүүхэд 2-12 нас 89.000₮
- Аймгийн иргэд 149.000₮
- Бүртгэлгүй иргэд 480.000₮
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай хүргэх, зорчигч иргэд цаг зав хэмнэх зэрэгт ач холбогдолтой юм. Гэрээт нислэг 2025 оны 05-р сарын 06-ны өдрөөс эхэлнэ.

