Хотын даргыг иргэд сонгодог болох өргөдөлд 7100 хүн гарын үсгээ зуржээ


Иргэн Сэржмядагийн Түвшинбилэгийн санаачилсан “Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох” өргөдлийг өнөөдрийн байдлаар 7100 хүн дэмжиж, гарын үсгээ зурчээ. Уг өргөдөл “D petition” нийтийн өргөдөл, гомдлын системд байршаад 12 хонож байгаа юм.

Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонгуулиар сонгодог болсноор ардчилал ба иргэдийн оролцоо нэмэгдэх, ил тод байдал хариуцлага сайжрах, хотын хөгжлийн бодлого тогтвортой болох төр засгаас хараат бус байх зэрэг олон давуу тал үүснэ гэж үзэж энэхүү өргөдлийг санаачилсан.

Уг өргөдөлд санал авах хугацаа ирэх тавдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *