МСБХ монголын оюутны сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллана


Монголын Оюутны сагсан бөмбөгийн холбоо нь Оюутан залуучуудын дунд сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг жил тогтвортой, өндөр түвшинд зохион байгуулж байгаа билээ.

Өнөөдөр МСБХ-ны Ерөнхийлөгч Г.Батцэнгэл, МОСБХ-ны Ерөнхийлөгч О.Тэнүүн нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа.

Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан залуучуудын дунд сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд харилцан бие биеэ бодлогын түвшинд дэмжин хамтран ажиллах бөгөөд дасгалжуулагч, шүүгчийн сургалтууд, тоглогчдын төсөл хөтөлбөрүүд хамтран хэрэгжүүлэх, оюутны шигшээ баг байгуулах, Үндэсний дээд лигийн тэмцээнд шинээр элсэх тоглогчдын Драфтыг хамтран зохион байгуулах зэрэг ажлуудыг хамтран хийх юм.

МОСБХ-ны Оюутны лигийн тэмцээний 2024-2025 оны улирлын шилдгүүдийг шалгаруулах финалын тоглолтууд өнөөдөр М банк Аренад болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *