Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Чандагатай ууланд гарсан түймрийг цурманд оруулан, одоо ой, хад асга, гуу жалганд асаж буй мод, унанги, хөвдний түймрийг хэсэгчлэн унтрааж байна. Уг түймэрт онцгой байдал, мэргэжлийн анги, иргэд нийлсэн 180 хүн ажиллаж байна.
Зүүнбүрэнгээс Хушаат руу тархан, Мойлт ууланд гарсан түймрийн тархалтыг зогсоожээ. Одоо ой, хад асга, гуу жалганд асаж буй унанги, хөвдний түймрийг унтрааж, уг түймрийг бүрэн хяналтад авахаар ажиллаж буйг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд мэдээлэв. Уг түймэрт онцгой байдал, мэргэжлийн анги, иргэд нийлсэн 380 хүн ажиллаж байна.
Сэлэнгийн түймэрт 560 хүн дайчлагджээ
