УИХ-ын хаврын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаас УИХ дахь АН-ын бүлэг зарчмын асуудлаар гурван хоног завсарлага авахыг хүслээ. АН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт болсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын дунд үүссэн харилцааг зарчмын асуудал хэмээгээд байгаа юм.
Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанд ороллцохдоо Ж.Баярмаа гишүүний асуултад “…..чамтай харьцахгүй, битгий хачин юм ярьж бай за юу” хэмээсэн. Ийн чуулганы танхимд зохисгүй авирласан учраас уучлал гуйх ёстой хэмээн АН-ын бүлэг үзэж байна.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус намын бүлгийн хүсэлтийг хүлээн авсан ч гурав хоног биш нэг хоногийн завсарлага өглөө. Тэрээр “УИХ-ын гишүүд хэт эмзэг байгаад хэрэггүй. Чуулган нэг хоног завсарласан. Гэхдээ үдээс хойш хуралдана” хэмээсэн.
Тэгвэл чуулган завсарласан асуудлаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа (Наара) өөрийн байр сууриа илэрхийлэв.
Тэрээр “Долоо хоногт хоёрхон өдөр хуралддаг чуулганы хуралдаан Ардчилсан нам гишүүнийхээ нэр төрийг сэргээлгэх уучлал хүссэн шаардлагаас болж нэг өдрөөр хойшлов. Улс эх оронд чинь иргэдийн аж амьдрал нийгэм эдийн засгийн асуудал буцлаад асгарч байхад нэр төр сэргээлгэх уучлал гуйлгахын төлөө хэлэлцэх асуудал нь ар араасаа тулсан байдаг 7 хоногт хоёрхон удаа явагддаг чуулганыг завсарлуулах шаардлага амин чухал байгаа юм уу? Үеийн үед улс төржиж талцан хуваагдаж, би чи танай манай гэсэн байдлаас чинь болж иргэд л хохирсоор ирсэн шүү” хэмээн өөрийн цахим хаягтаа байр сууриа илэрхийлээд байна.
One response to “М.Нарантуяа: Үеийн үед улстөржиж танай, манай гэснээс чинь болж иргэд л хохирсоор ирсэн”
Гахай вагай.
Номин сайдын амралтанд нэг хоноод л тэр намын гөлөг . Хямдхан ч юм даа