Дарханд авто парад боллоо


Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан, Дархан-Уул аймгийн Авто тээврийн төв Дархан хотод 57 машинаас бүрдсэн авто парад зохион байгууллаа. Бага, дунд оврын ачааны 28 машин, том оврын 16 автобус, суудлын 13 машин уг парадад оролцов. Тус аймгийн ИТХ, Замын цагдаагийн тасаг, тээврийн компаниудтай хамтран зохион байгуулсан энэ парад Дархан-Сэлэнгийн постоос Шинэ Дарханаар дайрч, Төмөрлөгийн үйлдвэрийн уулзвараар буцаж эргэн, хойд пост хүрсэн юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *