Хөвсгөлд “Дэлгэрхааны хурд 2025” уралдаан болж байна


Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд өнөөдөр “Дэлгэрхааны хурд 2025” Хөвсгөл аймгийн хойд бүс, Шишгэд бүсийн уралдаан болж байна. Азарга, их нас, соёолон, сонгомол дээд гэсэн 4 насны морьдын энэ уралдаан Хорьдолсарьдгийн нурууны ноён оргил Дэлгэрхаан уулын өвөр, Дархадын цэнхэр хотгор, Соёотолгойн дэнжид болж байна. Уралдааныг Улаан-Уул сумын ИТХ, ЗДТГ, “Дэлгэр хааны хурд” морин спорт уяачдын холбоо хамтран зохион байгууллаа.

Ийн хорио тавигдмагц Хөвсгөл аймаг анхны томоохон уралдааныг зохион байгуулав. Жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг Засгийн газар 2018 онд хориглосон. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх, хяналт тавихыг холбогдох сайд нар, бүх шатны засаг дарга нарт даалгасан юм.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *