Америкийн алдарт YouTuber, стример IShowSpeed буюу Даррен Уоткинс Жр. 04-дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэн. 2005 онд төрсөн түүний Ази дахь аялал Хятад, Хонгконгоос эхэлсэн бөгөөд сүүлийн зогсоол нь Улаанбаатар байсан.
Тэгвэл түүний манай улсад ирсэн талаар УИХ-ын гишүүн, ССАЖЗ-ын сайд Ч.Номин сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Ч.Номин: Тэр залууг авчрах гэж яамны зүгээс албан ёсоор зардал гаргаагүй. Тухайн инфлүүсэр залуу Азид буюу БНХАУ, ХонгКонгд явж байсан учраас манай улсад ирээч гэсэн санал тавьсан. Олон улсын инфлүүсрүүд өөр нөхцөл байдалтай болсон. Тухайн улс мөнгө төлүүлж ирүүлэхээс илүүтэй контент бүтээгч учир өөрийн бодол сэтгэлээрээ сонирхолтой байдлаар контент хийж, олон нийтэд харуулах сонирхолтой байдаг. Тиймээс тэр сонирхлыг нь татсан байдлаар авчирсан. Соёлын яамнаас манай улсад ирээч гэсэн хүсэлт өгсөн. Энд ирсэн хугацаан дахь хөтөлбөрийг монгол талаас зохион байгуулсан” гэлээ.