“Их дуулгад” Монгол улсаас 17 тамирчин оролцоно


Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын ээлжит цуврал тэмцээн өнөөдөр Тажикистаны нийслэл Душанбе хотод эхэлж байна. 2025 оны тав дахь “Их дуулга”-д 27 орны 226  жүдоч оролцохоо мэдүүлжээ. Харин манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор 17 тамирчин өрсөлдөхөөр Тажикистанд очжээ.

Бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Т.Түмэнжаргал, 66 кг-д Т.Төрболд, Ө.Жанцандорж, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Л.Энхдөл, 81 кг-д Г.Батсугар, 90 кг-д Ц.Ган-Эрдэнэ нар барилдана. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ж.Анударь, 52 кг-д Л.Сосорбарам, Ц.Гал-Од, 57 кг-д О.Оюунчимэг, 63 кг-д Х.Маралмаа, Б.Ганхайч, 70 кг-д С.Лхагвадулам, -78 кг-д Ж.Урангоо, +78 кг-д Д.Номинзул нар зодоглох юм.

Өнгөрсөн жилийн Душанбегийн “Их дуулга“-аас гавьяат тамирчин Б.Баасанхүү алт, Л.Энхрийлэн хүрэл медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр 65 орноос долоодугаар байрт жагсаж байсан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *