УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанд ирсэн гишүүдийн ирцийг танилцуулъя
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Г.Давааням, Ө.Шижир, Ж.Ганбаатар, Х.Болормаа, Ж.Баясгалан, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ, П.Наранбаяр, С.Амарсайхан нарын 10 гишүүн эмнэлгийн болон хувийн шалтгаанаар чөлөө авчээ.
Эдгээр гишүүдээс УИХ-ын гишүүн Х.Баттулга Urug.mn сайтын “Өрөг” нэвтрүүлэгт орох үеэрээ “Одоо хуралдаа сууна аа. Ээж байнга загнаад байна” гэж хэлсэн ч таван чуулган дараалан хуралдаанд суусангүй. Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаанаар түүний цалингийн хэмжээг 6 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын хариуцлагыг ногдуулсан байдаг.
Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, Х.Баасанжаргал, Д.Батлут, Э.Одбаяр, Б.Батцэцэг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Б.Хэрлэн, Т.Доржханд, Л.Энхнасан нарын 9 гишүүн гадаад, дотоодын томилолтоор явжээ.
Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өчигдөр, өнөөдрийн чуулганы хуралдаанд оролцохгүй, ирцээ бүртгүүлнэ хэмээсэн. Ингээд ирцээ бүртгүүлээд, чуулганы танхимыг орхисон бол 70 гишүүн ирцээ бүртгүүлсэн ч танхим эл хуль байна.