Австрали улсын парламентын сонгуулийн санал хураалт бямба гарагт явагдах гэж байна. Хамгийн сүүлд явуулсан судалгааны дүнгээс харахад эрх баригч Хөдөлмөрийн нам рейтингээрээ үл ялиг тэргүүлсэн байдалтай байна.
150 суудалтай Австралийн парламентын доод танхим буюу төлөөлөгчдийн танхимд 50-иас дээш хувьд нь суудал авсан улс төрийн нам, эвсэл дангаараа засгийн газар байгуулах эрхтэй болох юм.
Үүний өмнөх нэгдсэн сонгуулиар одоогийн ерөнхий сайдын тэргүүлсэн Энтони Албанезын тэргүүлсэн Хөдөлмөрийн нам 9 жилийн дараагаар дахин төр засгийн эрхийг авсан. Тус намын хамгийн том өрсөлдөгч бол сөрөг хүчний Либерал намын тэргүүлсэн баруун төвийн эвсэл юм.
Хамгийн сүүлд явуулсан судалгааны дүнгээс харахад эрх баригч Хөдөлмөрийн нам 52%-тай, сөрөг хүчний эвсэл 48%-тай гарсан нь сонгуулийн дүн хаашаа ч эргэж болохыг харуулаад байна. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө амьжиргааны өртөг, барилга, орон сууцны ханш болон Трампын тарифын асуудлуудыг онцолж байна.
Түүнчлэн сонгогчид сөрөг хүчний эвслийн мөрийн хөтөлбөр, бодлого нь АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааны бодлоготой ижил төстэй байгаад мөн санаа зовниж байгаагаа илэрхийлсээр байна.