Монгол Улсаас АНУ руу шууд нислэгийн тийзний үнэ 4.3 сая төгрөг болж байна


АНУ-ын агаарын тээврийн томоохон компаниудын нэг болох “United Airlines” нь 2025 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн Токиогийн Нарита нисэх онгоцны буудлаар дамжин, АНУ-аас Улаанбаатар хот руу шууд нислэг үйлдэж эхэллээ. Энэхүү хуваарьт нислэг долоо хоногт гурван удаа Boeing 737-800 агаарын хөлгөөр үйлдэгдэнэ. Нийт 166 суудалтайгаас 16 бизнес,150 эдийн засгийн зэрэглэлтэй суудалтай. “United Airlines” нь Монгол Улс руу тогтмол нислэг үйлдэж эхэлсэн Америкийн ахны бөгөөд цорын ганц авиа компани болж байна.

Маршрутын хувьд Токио Нарита (NRT), Улаанбаатар (UBN) гэсэн чиглэлтэй. Мөн лхагва, баасан, ням гаригуудад нислэг үйлдэгдэнэ. Нислэгийн хугацааны хувьд 2025 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 12 хүртэл улирлын чанартай аж. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэхэд тийзний үнэ нь урьдчилсан байдлаар 4.3 сая төгрөг гэх тооцоолол гарсан байна.

Өмнө нь Монголоос АНУ руу зорчихын тулд хоёроос гурван буудал дамжих шаардлагатай байсан. Жишээлбэл, Улаанбаатар (UB), Бээжин (PEK), Токио (NRT), Нью-Йорк (JFK) гэсэн чиглэлтэй байв. Үүнээс шалтгаалан нийт нислэгийн зардал нь 1.500–2.000 ам.доллар буюу монгол мөнгөөр 5.000.000-6.700.000 төгрөг орчим болдог байжээ. Тиймээс шууд нислэг нь зардлын хувьд харьцангуй хямд аж.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

А.Даваадулам


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *