АН-ын бүлэг 3 асуудал хэлэлцэж байна


УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Өнөөдрийн бүлгийн хурлаар “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийн танилцуулга мэдээллийг сонсож байгаа юм. УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгч гишүүдийн асуултад хариулах гэнэ. Түүнчлэн өнөөдрийн бүлгийн хурлаараа их хурал дахь АН чуулганы үйл ажиллагаанд оролцох эсэхээ эцэслэх учиртай. Ерөнхий сайдыг чуулганы үеэр Ж.Баярмаа гишүүнтэй доромж байдлаар харилцсаныхаа төлөө уучлал хүстэл чуулганы үйл ажиллагаанд оролцохгүй гэж мэдэгдэж өнгөрөгч 7 хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанд АН-ын гишүүд оролцоогүй билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *