Улаанбурхан туссан хүний тоо 1296 болжээ


Улаанбурхан туссан нь лабораториор батлагдсан өвчтөн 2025 оны 5-р сарын 5-ны байдлаар 1296, эдгэрсэн өвчтөн 868 болов. Улаанбаатар хот болон 10 аймагт нийт 281 хүн эмнэлгийн тусламж авчээ. Эдгээр онош нь батлагдсан өвчтөний дийлэнх нь 10-14 насны хүүхдүүд байгаа гэнэ. ЕБС-ийн 10 гаруй хувьд нь улаанбурхантай 3-аас дээш сурагч бүртгэгдсэн байна. Өнөөдөр ЭМЯ, ХӨСҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Боловсролын ерөнхий газартай хамтарсан явцын эрсдэлийн үнэлгээг боловсруулсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *