П.Сайнзориг: Иргэд хотуудын захирагчаа өөрсдөө сонгодог байх хуулийн зохицуулалт батлагдчихсан


 Улаанбаатар хот 14 хотод хуваагдах хууль ирэх 6-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэх тов гарчээ. Хуулийн төсөлд зааснаар Улаанбаатар хотыг Хан-Уул хот, Яармаг хот, Буянт-Ухаа хот, Сонгинохайрхан хот, Баянхошуу хот, Толгойт хот, Өнөр хот, Баянгол хот, Чингэлтэй хот, Сэлбэ хот, Сүхбаатар хот, Баянзүрх хот, Дарь-Эх хот, Амгалан хот гэсэн бие даасан 14 хотод хуваан хөгжүүлнэ хэмээсэн. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг мэдээлэл өглөө. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт оруулсан. 2019 оны өөрчлөлтийн 14-дүгээр зүйлийн 59.2-т нэг өгүүлбэр бий. Уг өгүүлбэрийг олон нийт уншаасай гэж хүсэж байна. Зарим шинэ хууль тогтоогчид үүнийг анзаараагүй байх шиг байна лээ.

Хотод Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн зарим чиг үүргийг шилжүүлж болно. Энэ чиг үүргийг УИХ гаргана гэсэн буй. Ингээд өнгөрсөн жил Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж гарсан. Хуулийн гол мөн чанар нь төрийн үйлчилгээ болон иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах асуудлаа өөрсдөө мэдэх буюу хотын захирагчаа сонгохоос эхэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл дүүргүүдэд байгаа чиг үүргийг хотод шилжүүлье, хотын захирагчаа иргэд өөрсдөө шууд сонгодог байх хуулийн зохицуулалт батлагдчихсан буй” гэлээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *