Netflix платформын хамгийн алдартай бүтээл болох “Squid Game” цувралын сүүлчийн буюу 3-р бүлгийн тизер трейлер цацагдаад байна.
Хоёрдугаар бүлгийн үйл явдлаас шууд үргэлжлэх сүүлийн бүлэгт Ги-хун харгис хэрцгий тоглоомонд эргэн орох бөгөөд тизер трейлер түүнийг ягаан туузтай хар авсан дотор тоглогчдын өрөөнд буцаан авчирч байгаа дүр зургаар эхэлж байна.
Түүнчлэн оролцогчдын хувь заяаг шийдэх, дараагийн шинэ сорилт болох улаан, хөх ангийн бөмбөлгүүд гарч ирдэг аварга том хэмжээтэй үлээдэг бохины машин дүрслэгдсэн бол нялх хүүхдийн уйлах нууцлаг дуу авиагаар тизер трейлер төгсч байна.
“Squid Game” цуврал өнөөдрийг хүртэл Netflix-ийн хамгийн олон үзэллтэй, тус платформын дээд амжилтуудыг тогтоосон цуврал байсан хэвээрээ байна. Эхний бүлэг нь 265.2 сая үзэлтээр тэргүүлдэг бол хоёрдугаар бүлэг нь 192.6 сая үзэлтээр удаалдаг юм.
“Squid Game” цувралын сүүлчийн 3-р бүлэг ирэх 6-р сарын 27-ны өдөр Netflix платформ дээр нээгдэж, дэлхий даяар цацагдах болно.