Miss World” 72 дахь удаагийн тэмцээнд Энэтхэг улсын Теленгана хотод болно.
Энэ жилийн тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцох “Үндэсний ялагч”-аар МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн Улс төр судлал болон Хууль зүйн сургуулийн эрх зүй хос хөтөлбөрийн суралцагч, Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул Батбаярын Эрдэнэсувд шалгарч эх орноо төлөөлөн оролцохоор болсон билээ.
Түүний хувьд 2023 оны “Монголын сайхан бүсгүй” уралдааны “Шүр эрдэнэ”-ээр тодорч, тэр жилдээ “Дэлхийн мисс”-ийн үндэсний ялагч тодруулах тэмцээнд дэд байрт шалгарч байжээ. Б.Эрдэнэсувд “Буур” xэмээн алдаршсан 1926, 1928 оны наадмын түрүү бөх даян аварга Н.Жамъян агсны удмын оxин юм. Аав нь улсын харцага Г.Батбаяр бол авга ах нь дарxан аварга Г.Өсөxбаяр ажээ.