Дуучин Лиам Пэйн агсан 24 сая фунт стерлингтэй дүйцэх эд хөрөнгө үлдээжээ


Өнгөрсөн оны 10-р сард Аргентины нийслэл Буэнос-Айрес хотын зочид буудлын тагтнаас унаж амиа алдсан One Direction хамтлагийн гишүүн, Британийн дуучин Лиам Пэйн агсан 24 сая фунт стерлингтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө үлдээсэн талаар эх сурвалжууд мэдээллээ.

Тэрээр ямар нэгэн байдлаар гэрээс бичиж үлдээлгүй нас барсан бөгөөд хэрвээ хэн нэгэн гэрээслэл үлдээлгүй таалал төгссөн тохиолдолд хуулийн дагуу албан ёсоор гэрлэсэн эхнэр, нөхөр, эсвэл хамтран амьдрагч байхгүй үед хүүхэд болон хүүхдүүдэд нь бүх эд хөрөнгийг нь өвлүүлдэг байна. 

Лиам Пэйн хүнтэй гэрлэж байгаагүй боловч “Girls Aloud” хамтлагийн дуучин Шерил, Лиам Пэйн нарын дундаас төрсөн хүү нь өнөөдөр найман настай.

Тэгвэл Лиам Пэйнтэй хоёр жил гаруй хамтран амьдарсан дуучин Шерил болон дуу хөгжмийн салбарын хуульч Ричард Брей нар түүний эд хөрөнгийг захиран зарцуулах хүмүүсээр томилогдсон байна. Тэд дуучин агсны мөнгө, эд хөрөнгийг захиран зарцуулах боловч одоогоор тэдний эрх мэдэл хязгаарлагдмал байгаа тул шууд хуваан тараах боломжгүй гэнэ.

Баталгаажуулсан баримтаас харахад Лиам Пэйний эд хөрөнгийн нийт хэмжээ 28,6 сая фунт стерлинг байсан ч өр, зардлыг хассанаар 24,3 сая фунт стерлинг болж буурсан байна.

Аргентины шүүх өнгөрсөн 2-р сард Пэйний үхэлд буруутгагдаж байсан таван хүний ​​гурвын эсрэг үүсгээд байсан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *