Жүдочид Астанагийн их дуулгаас 3 хүрэл медаль хүртлээ


Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг их дуулга ангиллын цуврал тэмцээний нэг “Астанагийн их дуулга” Казахстан улсын Астана хотноо боллоо.

Манай улсаас нийт 22 жүдоч зодоглосноос эрэгтэйчүүдийн -73кг жинд ОУХМ Л.Анхзаяа хүрэл медаль хүртлээ. Тэрээр Узбекистан улсын өрсөлдөгчөө үндсэн цагт цэвэр ялж их дуулгын анхны медалиа авсан юм. Харин -66 кг жинд өдгөө 20 настай Ө.Жанцандорж мөн хүрэл медаль хүртлээ. Тэрээр Албани, Киргиз, ОХУ, Болгарын бөхчүүдийг ялсан байна.

Тэгвэл эмэгтэйчүүдийн -63 кг жинд насанд хүрэгчдийн Дэлхийн аваргын хошой хүрэл медальт МУГТ Л.Энхрийлэн хүрэл медаль хүртсэнээр их дуулга ангиллын тэмцээнээс анхны хүрэл медалиа энгэртээ зүүлээ. Түүний хувьд үндсэн цагт Испанийн бөхийг гарт өчих мэхээр цэвэр ялжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *