Менингококтын халдвар авсан хүүхдийн биеийн байдал хүнд байна


Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд менингококкт халдвараар өвдсөн бага насны хүүхдийн биеийн байдал хүнд байна. Тухайн хүүхдийг уг өвчний халдвартай гэдгийг тавдугаар сарын 6-ны өдөр тогтоожээ. Менингококт халдвар авсан нь тогтоогдсон хүүхдийн эмчилгээг аймгаас эмч очиж хийж байгаа бөгөөд ХӨСҮТ болон ЭХЭМҮТ-ийн хамтарсан баг мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж байгаа тухай ХӨСҮТ-ээс мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *