Долларын ханш огцом нэмэгдэхэд дагаж өсдөг ханшийн 1 бол орон сууцны үнэ байдаг. Тэгвэл ҮСХ-ны гаргасан тайлан орон сууны метр квадратын үнэ өнгөрсөн сард огцом нэмэгдсэн болохыг харуулжээ. Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 2025 оны 4 дүгээр сард хамгийн их 5.20 сая төгрөгийн үнэтэй байгаа бол Чингэлтэй дүүрэгт 1301.6 мянган төгрөгөөр буюу 38 хувиар, Хан-Уул дүүрэгт 248.2 мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Шинэ орон сууцны талбайн үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн хамгийн бага хувиар нэмэгджээ.
Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ нийслэлийн хэмжээнд 4.52 сая төгрөг болсон байгаа юм. Дундаж үнийг 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 26.1хувиар буюу хамгийн өндөр дүнтэй, Хан-Уул дүүрэгт 569.2 мянган төгрөгөөр буюу хамгийн бага дүнгээр нэмэгджээ.