Банк бусуудын хөрөнгө 3-4 жилийн дараа 30 их наядаар хэмжигдэнэ


Өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооны хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх сонсгол өрнөж байна.

Нэр дэвшигчээр инженер мэргэжилтэй Б.Бат-Эрдэнэ нэр дэвшиж банк санхүүгийн байгууллагын өнөөгийн нөхцөл байдлын тухай мэдээлэл өглөө. Түүний зүгээс банк бусын салбарыг энэ чигээр нь орхивол удахгүй 30 их наядад хүрэхээр байна. 570 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж тэдний хөрөнгийн хэмжээ өнөөдөр 7 их наядаар үнэлэгдэх хэмжээнд хүрээд байна. Энэ нь 2023 онтой харьцуулахад банк бусын хөрөнгө 50 хувиар өссөн үзүүлэлттэй.

Хэрвээ банк бус санхүүгийн байгууллагуудын тоо нэмэгдэхгүйгээр үйл ажиллагаа нь энэ эрчмээрээ явагдвал 3-4 жилийн дотор банк бус санхүүгийн байгууллагуудын хөрөнгө 30 их наядад хүрэх тооцоо харагдаад байна. Монгол улс цаашид банк бус санхүүгийн байгууллагыг аль түвшинд хөгжүүлэх талаараа бодлоготой хандах шаардлага үүсээд байгаа юм. Дотоодын нийт бүтээгдэхүүнтэйгээ уях юм уу эсвэл зах зээлийнхээ багтаамжтай уялдуулж уях уу гэдгээ бид нарийн тооцох шаардлага үүсжээ. Банк бусуудын зээлийн хүүг бууруулах боломжтой гэсэн юм.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *