Манай улсад банк бус санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 573 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагийн 69 нь финтек буюу аппликэйшнээр зээл олгодог. 20-иос дээш хувийн хүүтэйгээр зээл олгодог тус байгууллагуудаас Монгол улсын 2 сая 308 мянган иргэн зээл авсан байна.
Үүний 75,8 хувь нь финтек зээлдэгч болж бүртгэгджээ. Тэдний авсан зээлийн дундаж мөнгөн дүн 2,5 сая төгрөг байгаа юм. Харин Хадгаламж зээлийн хоршооны тухайд улсын хэмжээнд 178 аж ахуйн нэгж бүртгэгдээд байна. Банк бус санхүүгийн байгууллагуудын зүгээс сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт салбараа олноороо нээх хандлага нэмэгдэх болжээ. Тодруулбал 42 банк бус санхүүгийн байгууллагын 206 салбар орон нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон байна.