Жагсаалын үеэр Ерөнхий сайд Ганц модны боомтод байв


Сүхбаатарын талбай дээр Ерөнхий сайдыг огцруулах жагсаал болж байхад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллажээ. Энэ үеэр “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн дарга Зөү Лэй бараалхав. Ерөнхий сайд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтын түүхэн үйл явдлын гэрч болсонд баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү төмөр зам нь хоёр улсын уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний худалдааг нэмэгдүүлэх, урт хугацаанд нийлүүлэлтийг тогтвортой үргэлжлүүлэхэд чухал алхам болж буйг тэмдэглэв. Засгийн газрын 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтыг эхлүүлж буй нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхэн амжилт болохыг онцоллоо. 

Талууд Монгол Улсын говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөц боломжийг ашиглаж, энэ чиглэлд хамтран ажиллах, Чайна-Энержи групп компанитай хамтран эрчим хүчний салбарт нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэн ажиллахаар болов.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *