Олон улсын хөлбөмбөгийн холбооны 75 дугаар их хурал боллоо


ОУХБХ-ны 75 дугаар их хурал энэ сарын сарын 15-нд буюу Парагвай улсын тусгаар тогтнолын өдрөөр Парагвай улсын Асунсьон хотод боллоо. Хуралд Олон улсын хөлбөмбөгийн холбооны нийт 210 гишүүн холбоо уламжлал ёсоор бүгд оролцов.

Энэ удаагийн их хурлыг Асунсьон хотноо зохион байгуулахаар сонгосон нь Өмнөд Америк тивийн хөлбөмбөгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг онцолж, Парагвай улсын хөлбөмбөгийн хөгжлийг дэмжиж буй хүчин чармайлтыг үнэлсэн шийдвэр юм.

Мөн тус хурал нь бүсийн болон олон улсын томоохон тэмцээн уралдаантай уялдсан билээ. Хурлын хэлэлцэх асуудалд ОУХБХ-ны 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, ирэх жилийн төсөв, бие даасан хороодын сонгууль, гишүүн ОУХБХ-ны ерөнхийлөгч Жианни Инфантино их хурлын үеэр 2025 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний олон улсад үзүүлэх нөлөөг онцлон танилцуулсан байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *