АН-ыг ЗГ-аас гарахыг АН-ын жирийн гишүүд шаардлаа


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүтэй холбоотой асуудал нийгэмд ил болж, улмаар Ерөнхий сайдыг орлогоо нотолж, чадахгүй бол огцрохыг шаардсан жагсаал үргэлжилсээр байна. Уг жагсаалын идэвхтэй оролцогч Ц.Уянга тэргүүтэй АН-ын жирийн гишүүд өнөөдөр Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, бүлгийн дарга О.Цогтгэрэл нарт хамтарсан Засгийн газраас гарах шаардлага хүргүүллээ. Энэхүү шаардлагын хариуг долоо хоногийн дотор ирүүлэхийг шаардсан юм.

Хэрвээ дээрх шаардлагыг хүлээж авахгүй, заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй тохиолдолд Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаас огцрох хүртэл суулт хийнэ гэдгээ мэдэгдлээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *