Барилгын тросс тасарч, 11 хүн унан, 4 нь нас баржээ


Ховд аймагт барилга дээр осол гарч, уг барилга дээр ажиллаж байсан 4 хүн амиа алджээ. Тус аймагт 40 айлын орон сууц барьж байсан “Чандмань-Уушир” ХХК-ийн барилгын помедын тросс тасарч, 11 хүн өндрөөс унасан байна. Ослын улмаас 4 хүн газар дээрээ нас барж, 7 хүн хүнд гэмтжээ.

Тухайн иргэдэд тусламж үзүүлэхээр Улаанбаатар хотоос гэмтлийн нарийн мэргэжлийн эмч нар очсон гэх мэдээлэл байгаа юм. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам “Хөдөө барилга барьж байгаа компаниуд стандарт мөрдөж ажиллаагүйгээс осол их гарч байна” гэж мэдэгдээд байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *