Улаанбурхнаар өвчилсөн хүн 2296 болжээ


Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчин туссан нь лабораториор батлагдсан 2296, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 371, гэрээр эмчлүүлж буй 369, эдгэрсэн 1556, хавьтал 33.237, нас барсан 1 хүн байна. Уг өвчин томуугийн вирустэй хавсарвал нэн хүнд явцтай болохыг эмч нар анхааруулаад байгаа юм.

Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотойгоор халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хүүхдүүдээ хамруулж өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтойг ХӨСҮТ-ээс сануулсаар байна.  Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *