Монголын мэргэжлийн сагсан бөмбөгийн багийн эзэд хөрөнгө оруулагчдын холбооны зүгээс доорхи мэдэгдлийг гаргаж байна.
Монголын сагсан бөмбөгийн хөгжил, Лигийн нэр хүнд дотооодын төдийгүй олон улсын тавцанд хурдацтай өссөнөөр дээд лигийн багуудын хөрөнгө оруулагчид, дэмжигч байгууллагуудын тоо нэмэгдэж тамирчдын цалин, хангамж өндөр хувиар өсөх таатай нөхцөл бүрдэж байна. Хэдий тамирчдын цалин хангамж сайжрах, багууд тоглогчдод тамирчин болох санал тавих нь нэээлттэй байх нь зүй ёсны хэрэг боловч, багууд шинэ тоглогчидтой гэрээ хийхдээ тухайн тоглогчдын өмнөх багийн гэрээний дуусгавар болоогүй байхад давхар гэрээ байгуулах асуудал үүсч байна. Энэ нь дээд лигийн журам, багийн эзэд хөрөнгө оруулагчдын холбооны журам, багуудын дотоод журам, тамирчидтай хийсэн гэрээний үүргүүдийг зөрчсөн үйлдэл юм. Тамирчид багаа солих, шилжилт хөдөлгөөн хийх нь нээлттэй боловч, гэрээт тамирчид өмнөх багтайгаа гэрээгээ дуусгвар болгож чөлөөлөх хуудас авсны дараа дараачийн багтай гэрээ хийх ёстой.

Иймд багууд болон тамирчид гэрээний хугацаа дуусаагүй тамирчидтай давхар гэрээ байгуулахгүй байхыг анхааруулан хүсэж байна
Монголын мэргэжлийн сагсан бөмбөгийн багийн эзэд хөрөнгө оруулагчдын холбоо