Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан засгийн газрыг тараах эсэх асуудлаар намын бага хурлыг хуралдуулах саналаа оруулжээ


Саарал ордонд хаврын улстөр халж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцож үүсээд буй нөхцөл байдлын талаар санал солилцжээ. Бүлгийн хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ардын намын удирдах зөвлөл, Бага хурлаа хуралдуулах санал гаргасан аж. Гэхдээ хувийн асуудлаа хэлэлцүүлэх гээд байгаа юм биш. Засагт хамтарсан намын гишүүд хэвлэл мэдээлэлд, бас бүлэг дээрээ хамтарсан засгийн газраас гарах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Тиймээс Удирдах зөвлөл, Бага хурлыг хуралдуулж хамтарсан Засгийн газар байгуулсан шийдвэрээ эргэн харж ярилцъя” гэжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *