“Телеграм” аппликэйшн ашиглан бусад руу мөнгө шилжүүлж, залилуулсан иргэн сэтгэл санааны хямралд орж, улмаар амиа хорлохыг завдсан талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б нь “Телеграм” аппликэйшн ашиглаж байх явцдаа “Даалгавар биелүүлж, мөнгөө өсгөж аваарай” гэх зар мэдээллийн дагуу холбогдож, бусдад эд хөрөнгөө шилжүүлж, залилуулсны улмаас энэ сарын 12-ны өдөр амиа хорлохоор олон эм уусан байна.
Он гарснаас хойш уг аппликэйшнаар дамжуулан, эд хөрөнгөө залилуулсны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Иймд иргэдийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг сэрэмжлүүлж байна.