Барилга дээрээс унаж, амиа алдсан барилгачин залууст эмгэнэл илэрхийлж, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас өчигдөр орой зул өргөлөө. Талийгаач нарын гэр бүл, ах дүү, хамаатан садан, найз нөхөд болон Ховдын ард иргэд Ард-Аюушийн талбайд цуглан зул өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр “Ганданпунцагчойлин” хийдийн лам нар бурхан болоочид зориулсан “Зориулга ерөөл” уншив.
