Олон улсын хөлбөмбөгийн түүх, статистикийн холбоо (IFFHS) түүхэн дэх шилдэг тоглогчоор Аргентины шигшээ болон Интер Майами багийн довтлогч Лионель Мессиг шалгарууллаа. Тус байгууллагын вэбсайтад нийтэлсэн чансаагаар бразил довтлогч Пеле хоёрт, Аргентины шигшээ багийн ахлагч агсан Диего Марадона гуравт бичигджээ.
Дөрөвдүгээр байрт Португалийн шигшээ багийн довтлогч, “Алтан бөмбөг”-ийн таван удаагийн эзэн Криштиану Роналду оржээ.
Месси энэ жил 37 настай. Тэрээр карьерийнхаа туршид найман удаа Ballon d’Or хүртсэн бөгөөд дэлхийн хамгийн олон шагнал хүртсэн хөлбөмбөгчин юм. 2022 оны арванхоёрдугаар сард Месси Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж дэлхийн аварга болсон билээ.