“CS2”-ийн ээлжит томоохон тэмцээн ESL-ийн “IEM Dallas” тэмцээн АНУ-ын Даллас хотноо өчигдөг /2025.05.20/-нд эхэлсэн. Нийт 1.000.000 ам.долларын шагналын сантай тус тэмцээнд шилдэг 16 баг уригдан оролцож байна.
Өчигдөр эхний тоглолтоо “The MongolZ” баг Бразилын “Furia” багийг хожиж 1:0 гэсэн амжилттайгаар шигшээ шатын эрхийн төлөөх тоглолтыг европын төлөөлөл G2 багтаа хийж 2:0 (Inferno 13:4 MongolZ, Dust2 13:7 MongolZ) харицаатайгаар буулган авч PLAY OFF-т шалгарлаа.

Тэд маргааш өглөөний 7 цагт дэлхийн чансааны 1-т эрэмблэгдэж байгаа Team Vitality багтаа шигшээ шатны чансааны тоглолтыг хийх болно.