Японы Seven-Eleven компани хүргэлтийн роботыг автозам дээр туршжээ


Японы ая тухтай сүлжээ дэлгүүрийн бизнес эрхлэгч Seven-Eleven Japan Co. компани энэ долоо хоногийн эхээр Токио хотын захын автозам дээр хүргэлтийн роботын туршилтыг амжилттай явуулжээ.

Токио хотын баруун захад байрлах Хачиожи хэмээх жижиг хотын хоёр сүлжээ дэлгүүр уг туршилтад хамрагдсан бөгөөд тус дэлгүүрүүдэд ирсэн захиалгыг 4 дугуйтай, дөрвөлжин хайрцаг шиг хэлбэртэй хоёр ширхэг хүргэлтийн роботууд хийж гүйцэтгэсэн байна.

Эдгээр хүргэлтийн роботууд нь дээд тал нь 6 км/цаг хурдалдаг, явган хүний ​​зам дээр гэрлэн дохионы дагуу явдаг, мөн олон төрлийн мэдрэгчүүдийн тусламжтайгаар замдаа таарсан саад тотгороос зайлсхийх чадалтай ажээ.

Японы Seven-Eleven компанийн зүгээс ажиллах хүчний хомсдолд ороод байгаатай холбогдуулан дээрх үйлчилгээг туршиж, цаашдаа өргөн хэмжээнд нэвтрүүлж эхлэхийг зорьж байгаа талаараа мэдээлсэн байна.

Туршилтыг Хачиожи хотын уулын бэлд байрладаг, бартаа ихтэй, ахмад настнууд олноороо амьдардаг дүүрэгт явуулахаар сонгосон бөгөөд орон нутгийн цагдаагийн газраас зөвшөөрөл авсны дагуу явуулжээ.

Тус компани өмнө нь 2023 онд мөн үүнтэй ижил төрлийн туршилтыг явуулж байсан байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *