ХҮН-ын Төлөөлөх зөвлөл 17:30 цагт хуралдахаар товложээ


Ерөнхий сайдын хамаарал бүхий этгээдийн хэтийдсэн тансаг хэрэглээнээс үүдэлтэй иргэдийн эсэргүүцэл хамтарсан Засгийн газрыг огцруулах түвшинд хүрээд буй. Эл асуудлыг хэлэлцэхээр МАН-ын бага хурал өнөөдөр 15:00 цагт хуралдахаар товлосон. Мөн Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдах аж.

Тэгвэл дээрх асуудалтай холбоотой ХҮН-ын Төлөөлөх зөвлөл 17:30 цагт хуралдахаар болжээ. Хуралдаанаар хамтарсан Засгийн газрын асуудлыг хэлэлцэх юм байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *