ОХУ Украинтай энхийн хэлэлцээр байгуулах тухай санамж бичгийг бэлтгэх хугацааг зарлаагүй гэв


ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков тус улсын Украинтай энхийн хэлэлцээр байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг бэлтгэх тодорхой хугацааг зарлаагүй хэмээн мэдэгджээ.

Д.Песков АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд утсаар холбогдон ярилцсаны маргааш өдөр нь дээрх мэдэгдлийг хийжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ Украин улстай энхийн хэлэлцээр байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг гаргаж бэлдэх нь тун ярвигтай ажил хэмээн тодотгож, үүнд ямар нэгэн хугацаа зааж, товлох ямар ч боломжгүй гэжээ.

Тэрээр мөн “бүгд л энхийн гэрээг аль болох хурдан байгуулахыг хүсэж байгаа нь мэдээж хэрэг боловч гэрээн доторх зүйл заалтууд л хамгийн ярвигтай асуудал юм” хэмээн хэлсэн байна.

Харин Украины ерөнхийлөгч В.Зеленский дайн болон эзлэн түрэмгийллээ үргэлжлүүлэхийн тулд ОХУ-ыг цаг хожиж байна хэмээн буруутгаад байгаа юм. Тэрээр даваа гарагт сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ Оросын талаас гал зогсоох саналаа танилцуулсны дараа Украин улс шийдвэрээ гаргах болно гээд, энэ цаг мөчид Оросын эсрэг хориг арга хэмжээг нэмэгдүүлэх нь маш чухал байгааг онцолсон. Мөн тэрээр хэрэв ОХУ Украины цэргийг Украины нутаг дэвсгэрээс гаргах болзол тавьж байгаа бол энэ нь тус улс гал зогсоохыг чин сэтгэлээсээ эрэлхийлэхгүй байна гэсэн үг юм гэжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *