Явган хүний зам дээр барилгын кран уналаа


Дархан-Уул аймгийн төв Шинэ Дарханд байрлах “Оюуны-Ирээдүй” сургуулийн өргөтгөл дээрээс дэргэдэх явган хүний зам дээр өчигдөр барилгын кран уналаа. “Оюуны ирээдүй” сургуулийн өргөтгөлийг барьж буй “Дарцагт ноёд” ХХК-ийн талбайд түрээсээр ашиглаж байсан кран унаж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсан байна. Хэрэв тус явган хүний зам, дугуйн зам, автозам дагуу хүүхэд сурагчид зорчиж байсан бол амь нас нь эрсдэх аюултай байжээ. Азаар тухайн үед уг зам хоосон байв.

Тус аймгийн мэргэжлийн байгууллагууд уг ослыг шалгаж байна. Шалгалтын дүнд үндэслэн, зохих хариуцлага тооцно гэж мэдээллээ.



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *