Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн нутаг Хэрийн голд түймэр гарчээ. Тэнд түймэр гарсныг ОБЕГ сансраас авсан хиймэл дагуулын зургаас 5-р сарын 21-ний өдрийн 15:04 цагт илэрүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар ахлуулсан 19 дүгээр анги, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, 36 дугаар ангийн албан хаагчид уг түймрийг унтраахаар ажиллаж байна.