Х.Тэмүүжин: Ардын нам угаасаа л шавхайгаа бусдад наадаг зальжин нам шүү дээ


УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин үүсээд буй асуудлын талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр улстөрийн тогоонд болж буй үйл явцыг Ерөнхийлөгчийн эрх мэдлийн төлөөх адын шунал битгий байгаасай хэмээн хүсэж буйгаа хэлсэн юм

Ардын намын бага хурлаар Ардчилсан намыг гэрээгээ зөрчсөн хэмээн үзэж засгийн бүрэлдэхүүнээс гаргах шийдвэр гаргалаа ?

-Үнэхээр том төслүүлээд явуулъя хөдөлгөе гээд хамтрахад нь шүүмжлэхгүй дуугүй байсан.Та бүхэн анзаарч харсан бол чухал хуулийн төслүүд хэлэлцэх үед хамгийн хариуцлагатай ирж дэмжээд чуулганд ирц бүрэн суусан нь ардчилсан намынхан байлаа. Мөн асуудал хариуцсан сайдууд зүгээр суугаагүй. Энэ богино хугацаанд байдаг бүх нөөцөө дайчлан ажилласан байх. Тэгэхээр гэрээ зөрчсөн гэдэг бодитой дүгнэлт биш. Харин МАН шүүмж сонсож сураагүй нам. Ардчилсан нам дотроо ч ил тод хэлээд шүүмжилдэг нам. Өөрийн намын дарга байтугай өрөөлийн Ерөнхий сайдыг ч шүүмжилдэг нам.Шүүмжлэлийг гэрээ зөрчлөө гэж харж байгаа бол бодитоор дарангуйлал тогтоочихсон байна гэсэн үг.

Гурван намын хамтарсан гэрээнд бусдыгаа шүүмжлэхгүй байх, огцруулах асуудлаар гарын үсэг цуглуулахгүй байх гэсэн заалт байсан уу ?

-Гурван намын гэрээнд ийм нарийвчилсан заалт огт байхгүй. Бид нарийвчилсан заалт оруулахын тулд олон зүйлийг ярилцсан боловч нэг өдрийн дотор гурван ерөнхий заалттай гэрээ оруулж ирсэн. Та бүхэн санаж байгаа бол манай намын бүлэг гэрээгээ хүлээгээд сууж байх хооронд баталчихсан шүү дээ.

Ардчилсан намын дараагийн нүүдэл юу байх вэ ?

-Бид нүүдэг нам биш ажил хийдэг нам. Бид юу зөв юу бурууг байнга хэлж сануулдаг нам. Тэр ажлаа л хийнэ.

Ерөнхий сайдын хүүгийн хөрөнгө орлого нотлох асуудал танай намын хариуцлагын асуудал болж хувирсныг та юу гэж харж байна вэ ?

-Ардын нам байнга л ийм юм хийдэг шүү дээ. Угаасаа л шавхайгаа бусдад нааж бохирдуулчхаад өөрсдөө цагаан болоод цааш гүйчихдэг нам. Энэ бол жирийн эрүүл саруул ухаантай хүн бол ойлгохгүй. Байгалийн тэнэгдүүхэн хүмүүс бол дагаад жоохон алга таших байх. Ер нь би сүүлийн 10 гаруй жил хэлж сануулсаар байгаа. Энэ болоод байгаа үйл явц Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байх вий. Тэр “чөтгөрийн суудал”-д суусан хүн яагаад эрх мэдлээ сунгах гэж оролддог бусдыг хадаас өөрийгөө алх гэж боддог болдог юм бол. Ерөнхийлөгч болсон хүн бүрд тохиолддог эрх мэдлийн төлөөх адын шунал битгий амилаасай гэж бодож байна.

,

One response to “Х.Тэмүүжин: Ардын нам угаасаа л шавхайгаа бусдад наадаг зальжин нам шүү дээ”

  1. Чи дут чи юу хийсэн эмнэлгийг эрүүлжүүлэх болгож хаячаад зда чинь

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *