2 газарт ой шатаж байна


Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 2 түймэр асаж байна. Эдгээр түймэр хоёул Хан Хэнтийн нурууны тусгай хамгаалалттай газарт гарав.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Хэрийн голд 5-р сарын 21-ний өдрийн 15:04 цагт ойн түймэр гарсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Мандал сумын Онцгой байдлын хэлтэс, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, орон нутгийн иргэд уг түймрийг унтрааж байна.

Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар багийн Харбэлчир гэдэг газар өнгөрсөн шөнө ой, хээрийн түймэр гарлаа. энэ тухай дуудлага 5-р сарын 23-ны 00:31 цагт гал сөнөөгчдөд иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Батсүмбэр сум дахь 84 дүгээр анги, сумын ойн анги уг гал түймэрт явжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *